Монгол, Узбекистаны гадаад харилцааны сайд нар уулзав
Үйл явдал
/
2024-06-24

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд Б.О.Саидов-той 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо уулзав.

Уулзалтын эхэнд сайд Б.Батцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-ийн урилгаар 2024 оны 06 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд тус улсад хийж буй төрийн айлчлалыг амжилттай хэрэгжүүлэхэд бүхий л дэмжлэгийг үзүүлэн хамтран ажиллаж буй Гадаад хэргийн сайд Б.О.Саидов-т талархал илэрхийлэв.

Сайд Б.Батцэцэгийн 2023 онд Узбекистан Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол, Узбекистаны Гадаад харилцааны сайд нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, дээд түвшний айлчлал хэрэгжүүлэхээр ярьж, тохирсны дагуу энэхүү түүхэн төрийн айлчлал хэрэгжиж байна.

Энэхүү айлчлалын үеэр Монгол Улсын Элчин сайдын яамыг Ташкент хотноо нээж буй нь Төв Ази дахь манай чухал түнш Узбекистан Улстай хөгжүүлж буй найрсаг харилцааг улам бүр гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд манай улсын зүгээс онцгой ач холбогдол өгч байгаагийн тод илрэл болохыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг онцлон тэмдэглэв.

Монгол, Узбекистаны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэн хөгжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг эдийн засгийн шинэ агуулгаар баяжуулах чиглэлд үргэлжлүүлэн нягт хамтран  ажиллахаа талууд нотоллоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.238.121.7)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.