Эзэмших эрхийг цуцалж, газрыг чөлөөллөө
Үйл явдал
/
2024-06-25

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нарын албаныхан өнөөдөр Чингэлтэй дүүргийн 5-р хороонд ажиллаж, эзэмшил газраа зориулалтын дагуу 26 жил ашиглаагүй "Меридиан" ХХК-ийн 900 м.кв газар эзэмших эрхийг цуцалж, газрыг чөлөөллөө.

Тухайн хэсэгт машины зогсоол хангалтгүй байдаг тул дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл далд зогсоолтой, ногоон байгууламж болгон тохижуулах саналаа хотын даргад илэрхийлэв.

"Меридиан" ХХК нь 1998 онд тус газрыг хөгжмийн сургуулийн барилгын зориулалтаар эзэмшсэн ч, огт ашиглалгүй хашаалсан байдалтай байсан юм.

Иймд хорооны иргэд удаа дараа тухайн газрыг чөлөөлж, газар эзэмших эрхийг нь цуцлах саналыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд илэрхийлж байв.

May be an image of 1 person and textMay be an image of 5 people and textMay be an image of 5 people, crowd and textMay be an image of 7 people and textMay be an image of 3 people, street and textMay be an image of 1 person, street and textNo photo description available.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.238.121.7)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.