Цаг уур, орчны шинжилгээний газраас есдүгээр сарын 9-18-ны өдрийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа.
Есдүгээр сарын 12-нд Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр, 13-нд Дорноговийн зүүн, Сүхбаатарын өмнөд хэсгээр усархаг бороо орно. Есдүгээр сарын 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд нутгийн төв хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэн хөрсөн дээр цочир хүйтрэх юм байна. Мөн нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг онцгойлон анхаарууллаа.
Хур тунадас
- Есдүгээр сарын 11-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр
- Есдүгээр сарын 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хойд хэсэг, говийн нутгийн өмнөд хэсгээр
- Есдүгээр сарын 13-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар
- Есдүгээр сарын 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн нутгийн баруун хэсэг, говийн нутгийн зүүн өмнөд хэсгээр
- Есдүгээр сарын 15-нд нутгийн хойд хэсгээр
- Есдүгээр сарын 16-нд Алтай, Хангай уулархаг нутгаар
- Есдүгээр сарын 17-нд нутгийн зарим газраар
- Есдүгээр сарын 18-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
Салхи, шуурга:
Ихэнх хугацаад секундэд 6-11 метр байна.
Есдүгээр сарын 15, 16, 17-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Агаарын температур:
Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байх төлөвтэй байна. Есдүгээр сарын 15-наас ихэнх нутгаар сэрүүсэж хөрсөн дээр цочир хүйтэрнэ.
- Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Угалз голын хөндийгөөр шөнөдөө 1-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.
- Томоохон голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна.
- Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус байна.
- бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус дулаан байх төлөвтэй байна.
Улаанбаатар хот
Хур тунадас: Есдүгээр сарын 15-нд бороо орж, уулаараа нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр байна. Есдүгээр сарын 14-15-нд салхи баруун өмнөөсөө хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхээр дулаан байх төлөвтэй. Шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байх бол есдүгээр сарын 15-наас сэрүүсэж шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 5-10 градус дулаан байх төлөвтэй байна.
-
2 цаг 6 мин
-
21 цаг 10 мин
-
Өчигдөр 14 цаг 09 мин
-
Өчигдөр 13 цаг 12 мин
-
Өчигдөр 09 цаг 10 мин
-
Өчигдөр 08 цаг 56 мин
-
Өчигдөр 08 цаг 54 мин
-
Өчигдөр 08 цаг 46 мин
-
Өчигдөр 08 цаг 36 мин
-
21 цаг 10 мин
-
2024-10-02