Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) өнөөдөр /2026.08.17/ албан ёсоор эхэлж байна.
Дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн, сайд нар, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаач, бизнес, иргэний нийгэм, залуучуудын төлөөлөл наймдугаар сарын 17-28-ны өдөр “ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ. ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ” уриан дор чуулна.
Энэхүү дэлхийн хэмжээний чухал арга хэмжээ нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй нь бидний хувьд нэр төрийн хэрэг төдийгүй томоохон хариуцлага билээ.
Газрын доройтол, цөлжилт, гангийн асуудал нь зөвхөн байгаль орчны асуудал биш. Энэ нь усны нөөц, хүнсний аюулгүй байдал, иргэдийн амьжиргаа, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл, цаашлаад хот, суурин газрын тогтвортой хөгжилтэй салшгүй холбоотой. Ялангуяа хурдацтай тэлж буй Улаанбаатар хотын хувьд байгаль орчны тэнцвэрийг хадгалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, усны нөөцийг хамгаалах, хөрсний доройтлыг бууруулах, газрын зохистой ашиглалтыг дэмжих нь өнөөдрийн төдийгүй ирээдүйн хөгжлийн чухал асуудал юм. Тиймээс “COP17”-оор хэлэлцэх асуудал, гаргах шийдвэрүүд зөвхөн баримт бичиг болон үлдэх бус, бодит ажил хэрэг болж, улс орон, хот, орон нутгийн түвшинд хэрэгжихүйц байх ёстой. Үүнд, олон улсын санхүүжилт, технологийн дэмжлэг, шинжлэх ухааны ололт, улс орнуудын туршлага солилцоо чухал үүрэгтэй.
-
2026-08-13
-
2026-08-10
-
2026-08-10
-
2026-08-102026-08-13