Хэдхэн жилийн өмнө 3 сая төгрөгийн цалин боломжийн өндөр орлого мэт санагдах байсан байх. Харин өнөөдөр энэ тоог сонсоод “өндөр цалин байна” гэж шууд хэлэх хүн цөөрсөн мэт. Учир нь цалингийн тоо өсөхийн зэрэгцээ мөнгөөр худалдан авч болох зүйлсийн хэмжээ, амьдралын өдөр тутмын зардал нэмэгдсэнтэй холбоотой
3 сая төгрөгийн цалин статистикт өндөр боловч амьдрал дээр өөр тооцоо гарна
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2026 оны эхний улиралд Монгол Улсын нэг ажилтны сарын дундаж нэрлэсэн цалин 2.9 сая төгрөгт хүрсэн бол голч цалин 2.5 сая төгрөг байна. Өөрөөр хэлбэл 3 сая төгрөгийн цалин нь статистикийн хувьд нийт ажиллагчдын голч түвшнээс өндөр байна.
Гэхдээ энд нэг зөрүү гарч ирнэ. Статистик дээр өндөр үзүүлэлт , амьдрал дээр хэр байна вэ?
3 сая төгрөгийн цалин гэдэг цаасан дээр бол дундаас дээгүүр орлого. Харин иргэдийн амьдрал дээр энэ тоо яг ямар үнэ цэнтэй вэ гэдэг нь өөр асуудал. Учир нь цалингийн хэмжээ иргэдийн орлогыг харуулдаг болохоос, тэр орлогоороо ямар түвшний амьдрал авч явааг бүрэн илэрхийлдэггүй.
Цалингийн тоо өссөн ч амьдралын зардал түүнээс дутахааргүй нэмэгджээ
Цалин буухтай зэрэгцэн түүнийг хүлээж байдаг тогтмол зардлууд бий. Байрны түрээс, орон сууцны зээл, хүнс, унаа зэрэг зайлшгүй зардлуудад хуваарилагдаж, нэг хэсэг нь банк руу, нөгөө хэсэг нь түрээсийн төлбөрт, үлдсэн нь өдөр тутмын хэрэглээнд урсана. Ийнхүү сарын эхэнд 3 сая төгрөг байсан орлого сарын явцад олон зардалд хуваарилагдаж, иргэдийн гарт өөртөө үлдээх хэдэн төгрөг үлддэг вэ?
Эцсийн дүндээ, 3 сая төгрөгийн цалин нь “хэдийг олж байна вэ?” асуултын хариу болохоос, “тэр мөнгөөр хэр хүрэлцээтэй амьдарч байна вэ?” гэдгийн хариу биш юм.
Энд л статистикийн тоо болон амьдралын бодит мэдрэмж хоёрын ялгаа гарч ирнэ. Тоогоороо 3 сая төгрөг дундаас дээгүүр байж болох ч, амьдралын өртөг нэмэгдэхийн хэрээр энэ мөнгөний хүрэлцээ, түүнд өгөх үнэлгээ өөрчлөгдөнө байх.
Өөрөөр хэлбэл цалин хэд болж өссөн бэ гэдгээс гадна, тэр цалингаар өмнөхөөсөө хэр ихийг авч, хэр ихийг үлдээж чадаж байна вэ гэдэг нь илүү чухал болжээ.
Өнөөдрийн Монголд 3 сая төгрөгийн цалин иргэдийг ямар амьдралд хүргэж байна вэ?
Энэ асуултын хариу л 3 сая төгрөгийг зүгээр нэг статистикийн хувьд л дундаас дээгүүр орлого төдийхөн үү?, эсвэл үнэхээр өндөр цалин уу гэдгийг ялгаж өгөх биз ээ.
-
20 цаг 24 мин
-
22 цаг 45 мин
-
Өчигдөр 12 цаг 04 мин
-
Өчигдөр 11 цаг 30 мин
-
Өчигдөр 09 цаг 43 мин
-
Өчигдөр 09 цаг 41 мин
-
Өчигдөр 09 цаг 26 мин
-
Өчигдөр 09 цаг 21 мин
-
Өчигдөр 09 цаг 15 мин
-
Уржигдар 17 цаг 54 мин
-
Уржигдар 16 цаг 21 мин
-
Уржигдар 15 цаг 08 мин
-
Уржигдар 12 цаг 15 минУржигдар 11 цаг 24 минУржигдар 10 цаг 39 минУржигдар 09 цаг 36 минУржигдар 09 цаг 31 мин
-
2026-08-07
-
Уржигдар 10 цаг 39 мин