Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд!
Наймдугаар сарын 19-нд Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.
Үүнтэй холбоотойгоор голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан болон үерийн аюулаас сэрэмжлэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
Мөн наймдугаар сарын 19-ний өдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.
Улаанбаатар хот орчимд шөнөдөө бороо орохгүй, өдөртөө үүлшиж бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүсэж, шөнөдөө 12-14, өдөртөө 21-23 градус дулаан байна.
Цаашид наймдугаар сарын 20-24-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, салхи секундэд 5-10 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.
-
1 цаг 10 мин
-
9 цаг 20 мин
-
Өчигдөр 11 цаг 42 мин
-
Өчигдөр 09 цаг 43 мин
-
2026-08-13
-
Өчигдөр 09 цаг 43 мин