Өчигдөр буюу 2026 оны наймдугаар сарын 17-нд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шуурхай штаб хуралджээ.
Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны хомсдолын үед шатахуун түгээх станцуудыг онцгой горимоор ажиллах тухай дурдсан юм.
Тэрээр “Улаан нүүрээ улалзуулж, хөрш орнуудаас шатахуун олж байхад саадгүй түгээ. Шатахуун импортлогчдыг татварын хөнгөлөлт, гааль, тээвэр, хөнгөлөлттэй зээл гээд бүх талаар дэмжиж байхад түгээхгүй, дугаарлуулна. Ердийн бизнесийн зарчмаар олдохгүй байгаа бензин, дизель түлшийг төрийн шугамаар хөөцөлдөж, импортын квот авч өгч бүх талаар дэмжиж байна.
Гэтэл зарим ААН шатахуунтай байж зарахгүй, 24 цагаар ажиллахгүй, ганцхан хошуугаар олгож, уртаас урт дараалал үүсгэн ард иргэдийг бухимдуулж байна. Энэ хэвээр байвал төр өөрөө компани байгуулж болж, гадаадын компаниудыг оруулж ирнэ.
Хямралын үед онцгой горимоор ажиллаж, төрийн өмнө гэрээгээр хүлээсэн ард иргэдэд үйлчлэх үүргээ биелүүлэхгүй бол торгоно, тусгай зөвшөөрлийг нь цуцална. Угаасаа бүрэн ажиллаж чадахгүй байгаа ШТС-уудыг хаалаа гээд иргэдэд үзүүлэх нөлөөлөл байхгүй” гэжээ.
Шатахууны үлдэгдэлтэй ч борлуулалтаа хязгаарлаж, хэвийн ажиллахгүй байгаа шатахуун түгээх станцуудад хариуцлага тооцохоо салбарын сайд мэдэгдсэн байна.
Холбоотой мэдээ
-
3 цаг 37 мин
-
Өчигдөр 11 цаг 42 мин
-
Өчигдөр 09 цаг 43 мин
-
2026-08-13
-
Өчигдөр 09 цаг 43 мин