Жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хөнөөсөн хэргээр бүх насаар хорих ял сонссон М.Батчулуун давж заалджээ
2026 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр, Бага Дарь-Эхийн орчимд ноцтой хэрэг гарч, дөрвөн настай охин болон түүний жирэмсэн ээж амь насаа алдаж, гурван настай охин хүнд гэмтсэн.
Уг хэрэгт хохирогчдын хөрш, 48 настай М.Батчулууныг холбогдуулан шалгаж, шүүхээр хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Шүүхээс М.Батчулууныг хохирогчид өөрийгөө хамгаалах чадваргүй, бага насны хүүхэд болон жирэмсэн болохыг нь мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр хүний амь нас хөнөөсөн гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ял оноосон юм.
Харин М.Батчулуун дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд хандсан байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
3 цаг 57 мин
-
Өчигдөр 11 цаг 42 мин
-
Өчигдөр 09 цаг 43 мин
-
2026-08-13
-
Өчигдөр 09 цаг 43 мин