COP17 хурлын олон нийтэд зориулсан Ногоон бүсийн нээлт боллоо
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 25 мин

НҮБ-ийн цөлжилттэй тэмцэх тухай Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өчигдөр албан ёсоор эхэлсэн билээ.

Өнөөдөр буюу хурлын хоёр дахь өдөр 10:00 цагаас олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийлээ. Тодруулбал, COP17-ын Ногоон бүс нь олон нийтэд нээлттэй, оролцоонд суурилсан талбар бөгөөд иргэд, хувийн хэвшил, иргэний нийгэм, залуучууд, эрдэм шинжилгээний байгууллагуудыг нэг дор холбож, байгаль орчны шийдэл, инновац, сайн туршлага, хамтын ажиллагааг олон нийтэд хүргэх зорилготой юм.

Ногоон бүсэд ирэхдээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хойд хаалгаар нэвтэрч СОР17 иргэдийг хүлээн авах цэгээс зориулалтын гольф карт буюу жижиг цахилгаан машинд сууж ирнэ. 

Нээлтийн хүрээнд Морин хуурын найрал хөгжим, үндэсний дуу хөгжим, балетын уран бүтээл зэрэг соёл, урлагийн тусгай тоглолтууд толилуулах юм. 

Ногоон бүс нь наймдугаар сарын 28-ныг хүртэл иргэдэд нээлттэй үргэлжлэх бөгөөд ирэхдээ иргэний үнэмлэхээ авчрах шаардлагатай ажээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.