Г.Жаргалсайхан: Нийслэлд 2026-2027 оны хичээлийн жилд нийт 131 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 3 мин

2026-2027 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан “Нийслэлд 2026-2027 оны хичээлийн жилд нийт 131 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Энэ жил 52 төсөлд улсын комисс ажиллуулж, байнгын ажиллагаанд авахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 12 барилга байгууламжийг бүрэн ашиглалтад хүлээн авлаа. Их засварын 62 төсөл хэрэгжиж байгаа бөгөөд 75 хувийн гүйцэтгэлтэй байна. Есдүгээр сарын нэгнээс өмнө засварын ажил дуусна. Гэрт ойрхон сургууль хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 41 хороонд түрээслэх боломжтой байрны санал ирсэн. Үүнээс 17 байрыг түрээслэн ашиглах боломжтой байна. Мөн таван цэцэрлэгийг гэрт ойрхон сургууль болгох боломжтой. Сургуулийн автобусны чиглэлийг нэмэгдүүлнэ. Нэгдүгээр ангийн хүүхдүүдийн цахим бүртгэл үргэлжилж байна” гэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.152)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.