Сангийн яамны ТНБД Б.Анарыг чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчээр М.Санжаадоржийг томилохоор болжээ
Ulsturch.mn
Үйл явдал
/
57 мин

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Анарыг чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчээр М.Санжаадоржийг томилохоор болжээ. Тодруулбал, Ч.Анарын хувьд Ерөнхий сайд Н.Учралын зөвлөхөөр ажиллаж байгаад энэ оны тавдугаар сард ТНБД-аар томилогдсон юм. Ийнхүү тэрбээр гурван сарын хугацаанд ажиллаж, ийнхүү ажлаа өгч байгаа аж. Харин түүний оронд үүрэг гүйцэтгэхээр болоод буй М.Санжаадоржийн хувьд одоо Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажилладаг.

Эл томилгоотой холбоотой асуудал хараахан албажаагүй байгаа бөгөөд Засгийн газрын хуралдаанаар орж албажих учиртай юм. Тэгвэл өнөөдөр Засгийн газар хуралдаж буй бөгөөд эл томилгоог хэлэлцэх юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.152)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.