Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийн цогц аян-2026” арга хэмжээг улсын хэмжээнд 9 дүүрэг, 12 аймгийн 36 суманд зохион байгуулж байна.
Энэ ажлын хүрээнд 2026 онд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад 5000 гаруй ажил олгогч, хувиараа хөдөлмөр эрхлэгчийг хамруулж, 99 аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байранд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийж, эрсдэлийн үнэлгээний зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх юм.
Мөн эрсдэлтэй ажлын байранд ажиллаж буй 1800 иргэнийг мэргэжлээс шалтгаалсан өвчний үзлэг тандалтад хамруулж, урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж байна.
Цогц аян 11 дүгээр сарын 7-оос 15-ны хооронд Зүүн бүсийн гурван аймагт үргэлжилж байна.
Хэнтий аймгийн тухайд, 180 орчим ажил олгогч, удирдах албан тушаалтан, ХАБЭМ-ийн мэргэжилтэн, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг ХАБЭМ-ийн мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх сургалтад хамрууллаа.
Мөн аймгийн нэгдсэн эмнэлэг, уурын зуух, зээт хүч компани, Бэрхийн далд уурхайн музей, дулааны цахилгаан станцийн хөдөлмөрийн нөхцөлийг үнэлэх ажил хэрэгжиж байна.
