Ардчилсан намын бүлгийн дарга Б.Түвшин бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл өглөө. Хурлаар мөнгөний бодлого болон цаг үеийн улс төр, нийгмийн асуудлыг хэлэлцсэн байна.
Тэрбээр “Сүүлийн 10 жилд манай улсын эдийн засаг сайжирсангүй. Энэ хугацаанд эрх мэдэл бүхий албан тушаалтнууд янз бүрийн хулгай, авлигын хэрэгт холбогдсон талаарх мэдээлэл сүүлийн үед ил болж байна. Энэ нь дотроосоо өтөхтэй адил, систем дотроосоо нуран унаж байгааг харуулж байна.
МАН улсыг хөгжүүлэх бодлого барьж байсан уу, эсвэл гэмт хэргийн бүлэглэлд үйлчилж байсан уу гэдэг мэдээлэл нээлттэй болж байна. Хулгай, авлигын хэрэгт холбогдсон Засгийн газрын болон бусад албан тушаалтнууд ажлаасаа чөлөөлөгдөж, шалгуулах ёстой гэсэн шаардлагыг Ардчилсан нам тавьж байна.
Цаашид хулгай, авлигатай холбогдсон албан тушаалтнуудыг чөлөөлж, хуулийн дагуу хариуцлага тооцох, энэ талаарх мэдээллийг олон нийтэд хүргэхийг Засгийн газраас шаардана. Шаардлагатай тохиолдолд огцруулах арга хэмжээ авна” гэв.
Мөн АН-ын бүлгээс хянан шалгах түр хороо байгуулах, бүх оффтейк гэрээг нээлттэй, ил тод болгох шаардлага тавьж байгааг мэдээлэв.
Тэрээр “Нэгдүгээрт, хянан шалгах түр хороо байгуулна. Хоёрдугаарт, бүх оффтейк гэрээг нээлттэй, ил тод болгоно. Монголын эдийн засагт орж ирсэн мөнгөн хөрөнгийг сонгуульд зарцуулсан байж болзошгүй гэх мэдээллийг зарим хүн өгч байна. Үүнийг шалгах шаардлагатай.
Мөн хяналтын сонсголыг зайлшгүй зохион байгуулах ёстой. Авлига, хээл хахууль болон оффтейк гэрээтэй холбоотой асуудлаар нээлттэй сонсгол хийнэ. Хэрэв үр дүн гарахгүй бол улс төрийн бүх түвшинд тэмцэл өрнүүлнэ” хэмээн мэдэгдлээ.
-
Өчигдөр 10 цаг 37 мин
-
Өчигдөр 09 цаг 24 мин
-
Өчигдөр 09 цаг 19 мин
-
Өчигдөр 09 цаг 10 мин
-
Өчигдөр 09 цаг 19 мин
-
Өчигдөр 09 цаг 24 мин
-
Өчигдөр 09 цаг 10 мин
-
Өчигдөр 10 цаг 37 мин