УИХ-ын гишүүн Ж.Батсуурь
Цар тахалтай нүүр тулаад 1.4 жил болж байгаа билээ. УИХ, Засгийн газар өнгөрсөн хугацаанд ковидоор дамжуулж, сонгуулийн бэлтгэлээ хийлээ. Ард түмнээс сонгогдсон Ехөнхийлөгч нэг жил тэмцлээ. Ямар ч хэрэггүй хуулиудыг хэлэлцэж байна. Баяр наадмын тухай хууль, морины сэрвээний тухай хууль ч гэж байх шиг. Бүтэн жил гаруйн хугацаа өнгөрч байхад та нар бүх аймагтаа яагаад PCR төхөөрөмж аваад тавиагүй юм бэ. Хийх ажил их байхад ҮХЦ-ийн асуудлыг л яриад байгаа юм. Асуулт асуухаар худлаа тайлбар хэлж байгаа болохоор асууль асуумааргүй байна. Тавчиктай эмэгтэй гарч ирэхэд Засгийн газар нь огцорч байсан. Тэр явдлаас хойш зөндөө асуудал гарч байхал хэн ч тоогоогүй мөртлөө Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр танхимаар хуралдаад байх юм. Хоёр хүн хоёулаа 1.4 жилийн хугацаа өнгөрч байхад цаг хугацааны мөчлөг ингэж таарлаа гэж тайлбар хэлж байх юм.
-
11 цаг 37 мин
-
11 цаг 45 мин
-
12 цаг 17 мин
-
18 цаг 58 мин
-
19 цаг 7 мин
-
2026-06-10