КОП 17 бага хурлын хүрээнд хангайн бүсийн зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 15 мин

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (КОП17) бэлтгэл ажлын хүрээнд сум, орон нутгийнханд зориулсан Бүсчилсэн зөвлөлдөх уулзалт хангайн бүсийн аймгуудад үргэлжилж байна. Архангай аймагт эхэлсэн уулзалтыг COP17 Үндэсний хорооны Ажлын алба, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM), Монголын “Байгалийн өв сан” болон Байгаль зэрлэг амьтдын хамгаалах нийгэмлэг (WCS) хамтран зохион байгууллаа.

Хангайн бүсийн зөвлөлдөх уулзалт нь бүс нутгийн оролцогч талуудын дуу хоолойг бага хуралд тусгах, орон нутгийн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, газрын тогтвортой менежментийн чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.

ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ

ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.158)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.