УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд ээлжит хуралдаанаа төв талбайд хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан “Ардчилсан намын тамга тэмдгийг хуруамчаар үйлдэж, улсын бүртгэлийн газраас лавлагаа авч, хүчин төгөлдөр тамгыг хүчингүй болгосон үйлдлийг л эсэргүүцэж байна. Нэг намын хэт дарангуйлал тогтох үндэслэл бүрдчихлээ. Энэ коммунимт, дарангуйллын эсрэг бол энэ талбайд ӨЛСӨӨД ҮХЭН Ч ЯАХАВ. Бидэнд алдах юм байхгүй. Хууль л тэгш, шударга үйлчилдэг нийгмийг бүтээхийн төлөө тэмцэж байна. Н.Алтанхуяг гишүүний материалыг авчихсан мөртлөө бүртгээгүй. СЕХ-ны тогтоол ирсэн. Нэгэнт тогтоол гараад явчихлаа. Одоо бол бид МАН-ын дарангуйллын эсрэг л тэмцэнэ. Бидний тэмцэл зогсохгүй үргэлжилнэ. УИХ-ын дарга төв талбайд ирсэн. Ирээд ажлын хэсэг байгуулъя гэсэн. Бид уулзаж байгаа ч олигтой үр дүнд хүрэхгүй байгаа. Тэр уулзалтын үеэр нэг аяга бүлээн ус уучихсан чинь зургийг минь сошилаар сэвж, нэлээд явууллаа. Бид хоолноос болж үхдэг эрчүүд биш...” гэсэн хариултыг өглөө.
-
4 цаг 49 мин
-
18 цаг 24 мин
-
Өчигдөр 11 цаг 25 мин
-
Өчигдөр 11 цаг 16 мин
-
Өчигдөр 11 цаг 05 мин
-
Өчигдөр 10 цаг 44 мин
-
Өчигдөр 10 цаг 02 мин
-
Өчигдөр 09 цаг 57 мин
-
Уржигдар 17 цаг 44 мин
-
Уржигдар 17 цаг 12 мин
-
Уржигдар 15 цаг 41 мин
-
Уржигдар 12 цаг 41 мин
-
Өчигдөр 10 цаг 44 мин
-
Өчигдөр 11 цаг 25 мин
-
Өчигдөр 11 цаг 16 мин
-
Уржигдар 15 цаг 41 мин
-
Уржигдар 17 цаг 44 мин
-
18 цаг 24 мин