Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (жайка)-ын монгол дахь суурин төлөөлөгч Мияаги Кенсүки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, ажил хэргийн түвшинд ярилцаж, монгол улс, япон улсын худалдаа, эдийн засаг, техникийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тэр дундаа барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн салбарын хамтарсан төсөл хэрэгжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, зэрэг чиглэлээр санал солилцов.
Сайд Ж.Батсуурь, ярианыхаа эхэнд манай улсын нийгэм, боловсрол, эрүүл мэнд, хот байгуулалт зэрэг олон салбарт жайкагийн хэрэгжүүлж ирсэн төсөл хөтөлбөр, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлүүд ямагт өндөр үр өгөөжтэй байдагт талархал илэрхийлээд, хамтарсан засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан том бүтээн байгуулалтуудад гадаадын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа чухал болохыг онцоллоо. ялангуяа хөдөө орон нутгийн иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, төвлөрлийг сааруулх, шинэ хот суурин газрыг төлөвлөх, улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд донор орнууд, олон улсын байгууллагууд, хөгжлийн агентлагуудын оролцоо дэмжлэг туйлын чухал гэв.
Жайкагийн монгол дахь суурин төлөөлөгч мияги кенсүки “жайка болон монгол улсын хббося-ны хамтын ажиллагаа нь 1990 оноос эхэлсэн өргөн түүхтэй. миний бие хэдийгээр монгол улсад ирээд удаагүй ч, жайка-тай хийсэн төсөл хөтөлбөрүүд, бүтээн байгуулалтад монголчууд талархалтай байхыг олон удаа сонсож байна. цаашид манай хоёр байгууллага хамтын ажиллагааны чиглэлийг зөвшилцсөний үндсэн дээр бид дэмжлэг үзүүлэх бүрэн боломжтой. та бүхний төлөвлөж байгаа шинэ хотууд болон бусад бүтээн байгуулалтуудын төслийг хэрэгжүүлэхэд хэрхэн оролцох талаар бид ярилцах болно” гэв.
Уулзалтад оролцогсод жайкагийн дэмжлэгтэйгээр монгол улсын барилга, нийтийн аж ахуйн салбарт хэрэгжиж байгаа бусад төслүүдийн хэрэгжилтийн талаар ярилцаж, харилцан санал солилцлоо
-
3 цаг 9 мин
-
3 цаг 14 мин
-
10 цаг 10 мин
-
Өчигдөр 17 цаг 45 мин
-
Өчигдөр 17 цаг 34 мин
-
Өчигдөр 17 цаг 30 мин
-
Өчигдөр 13 цаг 18 мин
-
Өчигдөр 13 цаг 14 мин
-
Өчигдөр 13 цаг 14 мин
-
Өчигдөр 10 цаг 38 мин
-
2024-09-27
-
3 цаг 9 мин
-
Өчигдөр 17 цаг 45 мин
-
Уржигдар 14 цаг 46 мин
-
Өчигдөр 12 цаг 36 мин
-
2024-09-27
-
Өчигдөр 13 цаг 14 мин
-
2024-09-27
-
Уржигдар 09 цаг 44 мин