Олон улсын хоршооллын өдөр тэмдэглэн өнгөрүүлж байна. Хоршоод-амар амгалан дэлхийн төлөө олон улсын хоршооллын өдөр-2026 арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Арга хэмжээний хүрээнд “Улсын шилдэг хоршоо- 2026” болон хоршооллын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хоршоологчдыг Засгийн газрын шагнал Тэргүүний хоршоологч цол тэмдгээр шагналаа.

Тэргүүний хоршоологч цол тэмдгээр:
• Нийслэлийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны гишүүн “Хайнаг толгой” хоршооны дарга Г.Гэрэлцэцэг,
• Нийслэлийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны гишүүн “Монголын мал эмнэлгүүдийн” дундын хоршооны тэргүүлэгч Г.Бат-ирээдүй нар шагнагдлаа.
Улсын шилдэг хоршоо"-оор
• Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн “Монголиан ветеринари кооператив” дундын хоршоо
• Ховд аймгийн Мөст сумын “Алтайн уулсын оргил” дундын хоршоо
• Баян-Өлгий аймгийн Улаан хус сумын “Нүүдэлчдийн хөгжлийн гараа” хоршоо
• Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Денежный магнит” хоршоод шалгарч шагналаа гардан авлаа.
Холбоотой мэдээ
-
1 цаг 11 мин
-
2026-06-10