Засгийн газрын шийдвэрээр “Айраг фестиваль"-ийг хойшлуулжээ
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 21 мин

Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Булган аймгийн “Айраг фестиваль-2026” үйл ажиллагааг хойшлуулж байна.

Ирэх 2027 оны 07 дугаар сард Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Төрийн их сөн цэнгүүлэх ёслол”, “Айраг фестиваль”, “Дэлхийн генниссийн номд 5000 дэмбээчин бүртгүүлэх” үйл ажиллагааг Монгол улсын айраг, адууны өв соёлын өлгий Булган аймагт зохион байгуулахаар болсныг иргэд, аялагчид, соёлын өв тээгчдэдээ албан ёсоор мэдэгдэж байна.

Аймгийн болон сумын удирдлагууд, нийт төрийн албан хаагчид бид төв суурингийн болон хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлаа эрчимжүүлэх ажилдаа орлоо.

Тиймээс иргэд Та бүхнийгээ улсын болон орон нутгийн бодлого чиглэлийг хүндэтгэн, өвөлжилтийн бэлтгэл ажлаа эрчимжүүлэх уриалгыг хэрэгжүүлж ажиллахыг хүсье.

Эх сурвалж: Булган аймгийн ЗДТГ

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.59)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.