Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл эцэслэн батлагдлаа. Уг хуулийн талаар УИХ-ын гишүүн М.БАДАМСҮРЭН дараах байр суурийг илэрхийллээ.
1. Өндөр настны суурь тэтгэврийг анх удаа олгохоор батлагдлаа.
2027 оноос олгохоор төлөвлөж байсан "Суурь тэтгэвэр"-ийг наашлуулж, 2026 оны 11 дүгээр сарын 1-нээс олгож эхэлнэ. Нийт 435 мянган ахмад настанд сар бүр 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр нэмэгдэж, ахмадуудын дундаж тэтгэвэр 1,188,800 төгрөгт хүрнэ.
2. Төрийн үйлчилгээний салбарын цалин нэмэгдэж байна.
Салбар хоорондын цалингийн зөрүүг арилгаж, 11 дүгээр сарын 1-нээс цалингийн өсөлтийг 50%-д хүргэж жигдрүүлнэ. Эрүүл мэндийн салбарын цалинг 20%, соёл, спорт, цаг уур зэрэг төрийн үйлчилгээний бусад салбарын цалинг 50%-иар тус тус нэмэгдэнэ.
3. Эрчим хүчний тарифаас айл өрхөд ирэх ачааллыг бууруулна.
Импортын цахилгааны үнийн өсөлтөөс хэрэглэгчдэд ирэх дарамтыг бууруулж, улсаас татаас олгоно. Иргэдийн цахилгаан, дулааны үнийг нэмэхгүйгээр, станцуудад их засвар хийж, хангамжийг тогтворжуулна.
4. Шатахуун, хүнсний үнийн өсөлтийг хязгаарлана:
Автобензин, дизель түлшний гаалийн болон онцгой албан татварыг 0 хувь болгож тогтооно. Мөн мах, гурил, хүнсний ногооны үнийн хөөрөгдлөөс сэргийлж, стратегийн нөөц бүрдүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
5. Гэрт ойрхон сургууль - Хамгийн сайн сургууль:
Хүүхэд бүрд тэгш боловсрол олгох, сургуулиудын ачааллыг бууруулахад санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Нийслэлийн өндөр ачаалалтай байршлуудад сургуулийн зориулалттай барилга түрээсэлж, анги танхимыг шинээр тохижуулна.
Холбоотой мэдээ
-
3 цаг 17 мин
-
Өчигдөр 13 цаг 47 мин
-
Өчигдөр 11 цаг 34 мин
-
Өчигдөр 10 цаг 48 мин
-
Өчигдөр 10 цаг 37 мин
-
Уржигдар 17 цаг 06 мин
-
Уржигдар 16 цаг 27 мин
-
Уржигдар 16 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 15 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 11 цаг 54 мин
-
Уржигдар 11 цаг 52 мин
-
Уржигдар 15 цаг 24 мин
-
Уржигдар 15 цаг 05 мин