Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу яам, агентлагууд, орон нутаг, нийслэл, дүүргүүдийн удирдлагуудтай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, зөвлөмж өгч ажиллаж байгаа юм.
Энэ удаа Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнээр ахлуулсан газар, хэлтсийн дарга нар, шинжээчид, мэргэжилтнүүдтэй ээлжит уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Уулзалтын хүрээнд:
- Монгол улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны хувьд ямар түвшинд байна
- 2025 оны үйл ажиллагааны үр дүн,
- 2026 оны Улсын хөгжлийн төлөвлөгөөний биелэлтийн явц,
- ЗГХХГ-аас 2026 оны 8 дугаар сард хийсэн “Газар дээрх хяналт” ямар байсан дүн мэдээлэл, хяналт шалгалтын зарим тоон үзүүлэлт,
- Үндсэн чиг үүргийн шинжилгээ,
- Нийтлэг зөрчигдөж байгаа хуулиуд,
- Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны анхаарах асуудал,
- Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилт, бодит нөхцөл байдал, нэмлэт өөрчлөлт орсон голлох 10 асуудал,
- Төрийн үйлчилгээний цахимжилт, кибер аюулгүй байдлын тухай
8 бүлэг асуудлыг хөндөж, асуулт, хариулт өрнүүлж, зөвлөмж өглөө.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны хувьд Дотоод хяналтаа сайжруулж, зарим онцлогтой зөвшөөрлийг салбарын тухай хуулиараа зохицуулах, шаардлагатай бол ЗГХХГ-т асуудлаа ирүүлэх, 50 гаруй харьяа агентлаг, байгууллагуудаас тайлангаа нэгтгэж, тайлагналтаа сайжруулах, төрийн цахим мэдээллийн нэгдсэн системд 100 хувь холбогдоход анхаарах, www.license.mn нэгдсэн сайтад өргөдөл, гомдол, хүсэлт, зөвшөөрлийн шийдвэрлэлтийн мэдээллүүдээ яаралтай оруулах шаардлагатай байгааг сануулсан юм.
Эдгээр ажлууд нь Засгийн газрын хуралд танилцуулагдахаас гадна 2027 оны 1 дүгээр сард УИХ-д тайлагнах учраас 3 сарын хугацаанд гарсан зөрчлүүдийг анхаарч ажиллах хэрэгтэй байгааг зөвлөлөө.
Холбоотой мэдээ
-
9 цаг 48 мин