Дэлхийн хамгийн баян эрхэм ЭЛОН МАСК 2027 онд АНУ-ын 18 нас хүртэлх бүх хүүхдэд "SpaceX"-ийн 1 ширхэг хувьцаа бэлэглэнэ гэжээ
Батхуяг
Үйл явдал
/
32 мин

Дэлхийн хамгийн баян эрхмээр тодроод буйЭлон Маск америк хүүхэд бүхэнд хоёр их наяд ам.долларын үнэлгээтэй сансар, хиймэл оюун ухааны "SpaceX" компанийнхаа хувьцаанаас өгнө гэж мэдэгдлээ. Тэрбээр "Х" хаягаараа жиргэхдээ "Ирэх жил би ‘SpaceX’-ийн хувьцаанаасаа Америкийн хүүхэд нэг бүрт өгнө. Цаашид ч олон удаа ийм зүйл болно" гэжээ. "SpaceX" компанийн хувьцаа өнгөрсөн зургадугаар сард нийтэд нээлттэй арилжаалагдах болсон. Аравдугаар сарын 16-ны Баасан гаригийн арилжаа хаагдах үед тус компанийн хувьцаа нэг бүр нь ойролцоогоор 146 ам.доллараар арилжаалагдаж байв.

Гэхдээ хувьцааг чухам хэчнээн сая хүүхдэд ямар байдлаар хуваарилах талаар Маск тодорхой мэдээлээгүй. АНУ-ын Хүн амын тооллогын товчооны мэдээлснээр, тус улсад 18-аас доош насны 73 сая орчим хүүхэд байдаг. Хэрвээ Маск амласнаа биелүүлбэл нийтдээ 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа тараах шаардлагатай болно гэсэн үг.

Залуу хүмүүст АНУ-ын хувьцааны зах зээл дэх хувьцааг тараана гэдэг санаа нь цоо шинэ зүйл ч биш юм. Тухайлбал, АНУ-ын Сангийн яам энэ сард 18-аас доош насны сая сая хүүхдийг холбооны засгийн газрын хадгаламж, хөрөнгө оруулалтын шинэ хэрэгсэл болох "Trump Accounts"-т автоматаар бүртгэсэн. Ингэснээр 2025 оны эхнээс 2028 оны эцэс хүртэлх хугацаанд төрсөн хүүхдүүд засгийн газраас олгох 1000 ам.долларын нэг удаагийн хөрөнгө оруулалтыг авах эрхтэй болж байна.

Маскийн энэхүү санал нь "Anthropic" компанийн Ням гаригт хийсэн мэдэгдлийн хариу байв. Тус компани 48 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцааныхаа дор хаяж таван хувийг нийгмийн сайн сайхны төлөөх үйл ажиллагаанд хандив өгөх “Олон нийтийн ашиг тусын сан”-д зориулахаа мэдэгдсэн юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.130)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.