НӨМРӨГИЙН талд гарсан ТҮЙМРИЙГ бүрэн унтраажээ
Батхуяг
Үйл явдал
/
57 мин

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн нутаг дэвсгэрт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа. Тодруулбал, тус багийн “Бичигтийн-Өндөр” гэдэг газарт энэ сарын 8-ны өдрийн 11:55 цагт гарсан хээрийн түймрийг өнөөдөр буюу аравдугаар сарын 16-ны өдрийн 07:00 цагт бүрэн унтраасан байна.

Түймрийг унтраах ажиллагаанд Дорнод, Өмнөговь, Дорноговь, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн 0198 дугаар анги, Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, сумын мэргэжлийн анги болон Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын нийт 109 алба хаагч, ажилтан 18 автомашинтайгаар оролцжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.