АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
Батхуяг
Үйл явдал
/
42 мин

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун Азийн хөгжлийн банк (АХБ)-ны төлөөлөгчидтэй уулзаж, төмөр замын дэд бүтцийн төслүүдийн санхүүжилт, хөрөнгө оруулалт татах боломж болон санхүүгийн зөвлөх үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.  Уулзалтын үеэр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төмөр замын төслүүдийг танилцуулж, тэдгээрийн санхүүжилтэд олон улсын санхүүгийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, урт хугацааны хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бүрдүүлэх асуудлыг хэлэлцэв.

Мөн төслүүдийн санхүүжилтийн оновчтой бүтцийг тодорхойлох, хөрөнгө оруулалт татах боломжийг үнэлэх, санхүүгийн болон стратегийн зөвлөх үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцаж, цаашдын хамтын ажиллагааны боломжийг судлахаар санал солилцлоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.130)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.