О.НОМИНЧИМЭГ нарын санаачилсан ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙГ эцэслэн батлах уу...
Батхуяг
Үйл явдал
/
51 мин

Хаврын чуулган 79 өдөр хуралдаад өндөрлөсөн. Энэ хугацаанд нийт 278 хууль, тогтоомж баталсан байдаг. Гэвч олны анхаарлыг татсан хоёр төсөл эцсийн цэгээ тавиулалгүй намрын чуулганд шилжсэн. Тухайлан хэлбэл, Тамхины хяналтын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, нөгөө нь Ашигт малтмалын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт юм. Өнөөдөр эдгээр хуулийн төслүүдийг эцэслэн батлах эсэх дээр санал хураалт хийнэ.

Төслийг О.Номинчимэг тэргүүтэй гишүүд 2025 оны 9 дүгээр сарын 19-нд өргөн мэдүүлсэн. Гол зорилго нь электрон тамхийг хуулийн зохицуулалтад оруулах явдал. Төслийн танилцуулгад электрон тамхи хүн амд хор багатай гэдэг нь нотлогдоогүй гэж заасан. Мөн Монгол Улсад электрон тамхи хуулийн ямар ч зохицуулалтгүй байгааг санаачлагч онцолж байсан.

Хэлэлцэх эсэхийг чуулганы танхимд ирцээ бүртгүүлсэн 89 гишүүний 55 нь буюу 61.8 хувь нь дэмжсэн. Төсөл ингэж дэмжигдсэн ч сөрөг дуу хоолой багагүй байсан.

Маргаан голдуу татвар, хоригийн заалтуудаар үүссэн. Нэг шүүмжлэгч тамхины татварыг 2026-2030 оны хооронд огцом өсгөхөөр төсөлд тусгасныг шүүмжилсэн. Тамхи импортлогч компаниуд ч татвар чангарвал далд эдийн засаг өөгшинө гэж анхааруулдаг гэх. Харин эмч нар Ерөнхийлөгчид хандан хүсэлт гаргаж, тамхинд донтохыг нийгмийн хамгийн ноцтой асуудлын нэг гэж үзсэн. Хэлэлцүүлгийн явцад 2010 оноос хойш төрсөн иргэд тамхи худалдан авахыг насан туршид хориглох санал төсөлд тусгагдсан гэж мэдээлсэн.

Төсөл хавар эцсийн хэлэлцүүлгийн шатанд хүрсэн ч батлагдаагүй. Санаачлагч О.Номинчимэг эцсийн хэлэлцүүлгийг хийсэн боловч намрын чуулганаар эцэслэн батлахаар хойшилсон гэх мэдээллийг өгч байсан.

Тус хуулийн төслийг эцэслэн батлахтай холбоотой агуулгаар УИХ-ын гишүүн Ө.Шижир: "Мартсанаас мал мэнд үү" гэгчээр тамхины хуулиа хэзээ хэлэлцэх вэ. Шатахуунаа нөөцөлж чадахгүй байхад тамхины компаниуд тамхийг хэдэн ихээр нөөцөлсөөр байна. Энэ хооронд авах ёстой татвар чинь хайран биш юм уу. "Мөнгө олдохгүй байна" гээд гоншигноод байгаа хэд сайд нарт хэрэг болдоггүй юм уу" гэх байр суурийг илэрхийлсэн юм.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.