Нийслэлийн аварга шалгаруулах “Монгол адуучин” тэмцээн өнгөрсөн бямба гарагт Хүй долоон худагт болж, 21 аймаг, есөн дүүргээс адуучид оролцож, хүч самбаагаа сорьсон билээ. Тодруулбал, морьтой саад сүлжих, марзай, гийнгооны уралдаан, сайхан наадамчин, сайн уургын морь, адуу, адуучдын магтаалын улсын уралдаанд 140 тамирчин 30 медалийн төлөө өрсөлдөж аваргаа тодрууллаа