Гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад хяналт, үнэлгээ хийх ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж байна
ЭМДЕГ-аас томилогдсон ажлын хэсгүүд орон нутаг дахь эрүүл мэндийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаатай танилцах, хяналт үнэлгээ хийх ажил үргэлжилж байгаа. Өнөөдөр ЭМДЕГ-ын Дэд дарга Г.Гийхнаран, Худалдан авалт гэрээлэлтийн газрын дарга Г.Ариунсайхан болон бусад мэргэжилтэн, албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг Завхан аймгийн ЭМД-ын хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, хяналт-үнэлгээ хийж, зөвлөн туслах ажлыг зохион байгууллаа.
Мөн тус аймгийн гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын эмч, мэргэжилтнүүдэд ЭМД-ын тухай хуулийн шинэчлэл, ЭМДҮЗ-ийн 03,04,05 дугаар тогтоол, даатгуулагчдад үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийн XML программын талаар нэгдсэн сургалтыг зохион байгуулж, эмч, мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад хариулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
8 цаг 40 мин
-
12 цаг 42 мин
-
13 цаг 55 мин
-
14 цаг 59 мин
-
16 цаг 39 мин
-
Уржигдар 17 цаг 51 мин
-
Уржигдар 17 цаг 21 мин
-
Уржигдар 15 цаг 05 мин
-
Уржигдар 14 цаг 47 мин
-
2026-07-29
-
Уржигдар 17 цаг 51 мин
-
Уржигдар 14 цаг 47 мин