
Одоогоос жилийн өмнө УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хүчингийн хэргээр хоёр жилийн хорих ялаар шийтгүүлж байв. Түүнийг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буруутган ялласан байдаг.
Харин өчигдөр шүүхээс түүнийг магадланд оруулж сулласан байна. Энэ талаар баттай эх сурвалжаас тодруулахад "Сулласан" гэсэн тайлбар өгсөн юм.
Тэрбээр хоёр ч удаа хүчингийн хэрэгт холбогдсон байдаг. Тодруулбал, 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдсон бөгөөд уг хэргийг шалгуулж байх хугацаандаа буюу 2018 оны зургаадугаар сард УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Харин дараа нь буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд өөр нэгэн эмэгтэй УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн хуулийн байгууллагад хандсан байдаг.
Ийнхүү тэрбээр нэг жил ял эдлээд суллагдаж байна.
Холбоотой мэдээ
-
Өчигдөр 13 цаг 07 мин
-
Өчигдөр 12 цаг 09 мин
-
Өчигдөр 10 цаг 45 мин
-
Уржигдар 14 цаг 25 мин
-
Уржигдар 13 цаг 32 мин
-
Уржигдар 10 цаг 51 мин
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-24
-
Өчигдөр 12 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 25 мин
-
Уржигдар 13 цаг 32 мин