МҮОНРТ-ийн захирлын сонгон шалгаруулалт явагдаж байна

Өнөөдөр Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн ерөнхий захирлыг сонгох Үндэсний зөвлөлийн хуралдаан болж байна.
Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад
- МҮОНР-ийн дэд захирал Г.Гэрэл
- Саунд Монголиа компанийн гүйцэтгэх захиралМ.Уянга
- МҮОНРТ-ийн сэтгүүлч Г.Агааноров,
- ММ агентлагийн захирал асан Р.Гандиймаа,
- ММ агентлагийн редактор асан А.Энхтуул,
- Үндэсний брэндийн ажлын албаны дарга Н.Дэмбэрэл,
- УИХ-ын даргын зөвлөх, сэтгүүлч С.Баярмөнх,
- ММ агентлагийн хөтлөгч Г.Чоглоонамжил,
- ТВ5 захирал асан Э.Дагиймаа
- МҮОНРТ-ийн сэтгүүлч Б.Цондовдорж,
- МҮОНРТ-ийн сэтгүүлч А.Бүрэнбаатар,
- Плэй бой сэтгүүлийн эрхлэгч Н.Болормаа,
- МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Ш.Бямбацогт
- Харилцаа холбоо зохицуулах С.Адьяасүрэн
- Монгол брэнд холбооны тэргүүн Ш.Отгон-Өлзий
- МАН-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга А.Энхзул
- “Эрдэнэс Тавантолгой” компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр нар нэрээ дэвшүүлэн өрсөлдөж буй юм.
Тус байгууллагын "Хамт олны зөвлөл"-ийн гишүүд ажиглагчийн статустайгаар тус хуралд оролцох хүсэлт гаргасан ч цэрэг, цагдаа нараар хамгаалуулж хурлын өрөөнөөс хөөж гаргажээ. Захирлыг сонгон шалгаруулах үйл явцад оролцуулаагүй, дуу хоолойг сонсоогүйд нь ажилчид дургүйцэж байна гэлээ. Ажилчдын хувьд МАН-ын захиалгаар нэр дэвшиж буй Н.Дэмбэрэл, С.Баярмөнх, Г.Гэрэл нарыг дэмжихгүй хэмээн эсэргүүцэж байгаа юм.
"Хамт олны зөвлөл"-ийн хувьд өмнөх захирал Л.Нинжцамцыг огцруулахын зэрэгцээ түүнтэй хамт ажиллаж байсан захирлуудын зөвлөлийн гишүүдийг огцрохыг шаардаж эсэргүүцэл зарласан.
Одоогоор тус телевизийн байрыг цагдаа нар хамгаалалтад авчээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.207.132)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
21 цаг 49 мин
-
Өчигдөр 10 цаг 45 мин
-
Уржигдар 14 цаг 25 мин
-
Уржигдар 13 цаг 32 мин
-
Уржигдар 10 цаг 51 мин
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-24
-
Уржигдар 14 цаг 25 мин