Улаанбаатар хотод халдварын тоо өссөөр байна. 24 цагийн хугацаанд 77 тохиолдол шинээр бүртгэгджээ.
2021 оны 3-р сарын 01-ний өдрөөс хойш хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөн эхэлсэнтэй холбогдуулан манай аймагт хоногт дунджаар 600-650 тээврийн хэрэгслээр 2000 орчим иргэд зорчин ирж байгаа нь цар тахлын халдвараас хамгаалах Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 183-р тогтоолоор зарласан “НОГООН БҮС”-ийг хэвээр хадгалахад эрсдэл үүсч байна.
Иймд Өмнөговь аймагруу нэвтрэх иргэдийн хөдөлгөөнийг Улсын хэмжээний вакцинжуулалтын үйл ажиллагаа дуустал түр хязгаарлах тал дээр хамтран ажиллах хүсэлтийг АОК-оос УОК-т хүргүүллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.46)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.