Сансарын нисгэгч Ж.Гүррагчааг В.В.Путины ЗАРЛИГААР төрийн дээд одонгоор шагнажээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний зарлигаар сансрын нисгэгч Ж.Гүррагчааг төрийн дээд одонгоор шагнажээ. Тус зарлигт "ОХУ болон Монгол Улсын хоорондын иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд гавьяа байгуулсных нь төлөө Монгол Улсын иргэн, "Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Жүгдэрдэмидийн Гүррагчааг Александр Невскийн одонгоор шагнасугай" гэсэн байна.
Гэгээн Александр Невскийн одонг анх 1725 онд I Екатерина Хатан хаан зарлигаар гаргаж цэргийн албан хаагчид болон энгийн иргэдийг шагнадаг байсан. Сансарт ниссэн Ази тивийн 2 дахь, дэлхийн 101 дэх хүн болсон сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь ОХУ-ын төрийн дээд шагнал Александр Невскийн одонгоор шагнагдсан анхны монгол иргэн болжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.11)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
Уржигдар 17 цаг 38 мин
-
Уржигдар 17 цаг 28 мин
-
Уржигдар 17 цаг 27 мин
-
2025-08-21
-
2025-08-11
-
2025-08-21
-
Уржигдар 17 цаг 27 мин
-
Уржигдар 17 цаг 28 мин
-
Уржигдар 17 цаг 38 мин