Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Түшиг суманд “Оношлогооны арван баг” ажиллахаар үүрийн 05:00 цагт хөдөллөө
Сэлэнгэ аймгийн Түшиг суманд 3-р сарын 30-нд Коронавирус /Ковид-19/-ийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор аймгийн Онцгой комиссын шийдвэрээр тус суманд аймгийн Онцгой комиссын гишүүн, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцогоор ахлуулсан 37 хүний бүрэлдэхүүнтэй “Оношлогооны арван баг” томилж 4-р сарын 1-ний өглөө үүрийн 05:00 цагт Түшиг сумын зүг хөдөллөө.

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн “Оношлогооны арван баг”-т аймгийн Нэгдсэн эмнэлгээс 5 баг, Алтанбулаг, Жавхлант, Дулаанхаан, Шаамар, Цагааннуур зэрэг сумаас бүрдсэн 5 баг, аймгийн ЗӨСТ-ийн 4 хүний бүрэлдэхүүнтэй “Халдваргүйтгэлийн баг”-ууд тус тус ажиллах бол мэргэжил арга зүйн зөвлөмж өгөхөөр аймгийн МХГ, ОБГ-ын мэргэжилтэн, алба хаагчид, тээврийн үйлчилгээнд аймгийн ЗДТГ, ЗӨСТ, ХХААГ, Нэгдсэн музей, аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Алтанбулаг, Дулаанхаан, Зүүнбүрэн, Хушаат зэрэг сум, тосгодын ЭМТ-үүдийн жолооч, техник хэрэгсэл дайчлагдсан байна.
Оношлогоонд Түшиг сумын 0-12 насны хүүхдээс бусад бүх иргэн хамрагдах тул хүн бүр иргэний үүргээ биелүүлж оношлогоондоо бүрэн хамрагдаарай!!!
Эвийн хүч, Хамтын зүтгэлээр эрсдэлийг хамтдаа даван туулцгаая!!!
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.97)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
20 цаг 9 мин
-
Уржигдар 20 цаг 36 мин
-
Уржигдар 20 цаг 31 мин
-
Уржигдар 17 цаг 36 мин
-
Уржигдар 17 цаг 19 мин
-
Уржигдар 17 цаг 08 мин
-
Уржигдар 17 цаг 05 мин
-
Уржигдар 09 цаг 52 мин
-
Уржигдар 09 цаг 47 мин
-
Уржигдар 09 цаг 42 мин
-
Уржигдар 20 цаг 31 мин
-
Уржигдар 17 цаг 36 мин
-
Уржигдар 17 цаг 19 мин
-
Уржигдар 09 цаг 47 мин
-
Уржигдар 09 цаг 52 мин