Т.Бэгзсүрэн: 10 хоногийн хөл хориог тогтооход халдварын тоог тодорхой хэмжээнд бууруулах боломжтой гэж гарсан

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, МУИС-ийн судлаач, доктор Т.Бэгзсүрэн мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Эмнэлгийн ачаалал 7 дугаар сарын эхний долоо хоногт өсөх хандлагатай байна. Өнөөдрийн байдлаар 34 мянган хүн эмнэлэгт хэвтэж байна. Энэ тоо 40 мянга хүрэх магадлалтай. Нас баралт мөн адил 7 дугаар сарын эхэнд оргил үедээ хүрэх магадлалтай. Нас баралт одоогийн байдлаар дундаж нь 10-11 байгаа бол 7 дугаар сарын эхээр 15-д хүрч магадгүй.
Бид тодорхой тооцооллыг хийж үзсэн. Ингэхэд зургаадугаар сарын сүүлээр болон долоодугаар сарын эхээр 10 хоногийн хөл хориог тогтооход халдварын тоог тодорхой хэмжээнд бууруулах боломжтой гэж гарсан" гэлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.234.66)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2025-04-25
-
2025-04-25
-
Уржигдар 09 цаг 08 мин
-
Уржигдар 15 цаг 58 мин
-
Уржигдар 09 цаг 10 мин