Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Элсэлтийн Ерөнхий шалгалтыг зохион байгуулах хугацааг товлоно гэж БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.
Энэ жил ЭЕШ-д 40 мянга гаруй хүүхэд оролцохоор бүртгүүлсэн бол зохион байгуулалтад 10 мянга гаруй багш ажилчид бүртгүүлээд байжээ. Хэрвээ уламжлал ёсоор ЭЕШ-ыг долдугаар сард зохион байгуулсан бол ЭЕШ-д оролцох дөрвөн хүүхэд тусмын нэг нь ковидоор өвчлөх эрсдэлтэй байсан учраас шалгалтын товыг хойшлуулсныг салбарын сайд мөн мэдээлсэн.
Өнөөдрийн байдлаар 12-17 насны хүүхдүүдийн 70 орчим хувь нь вакцины хоёр дахь тундаа хамрагдаад байгаа бол ЕБС-ийн багш нарын 80 орчим хувь нь мөн адил хоёр дахь тундаа хамрагдсан байна. Тиймээс ЭЕШ болон танхимын хичээлийг хугацаанд нь эхлүүлэхээр БШУЯ бэлтгэл ажлаа хангаж байгаа ажээ.
Холбоотой мэдээ
-
1 цаг 53 мин
-
14 цаг 24 мин
-
18 цаг 26 мин
-
19 цаг 39 мин
-
20 цаг 43 мин
-
22 цаг 23 мин
-
Өчигдөр 10 цаг 18 мин
-
Өчигдөр 10 цаг 00 мин
-
Өчигдөр 09 цаг 44 мин
-
Өчигдөр 09 цаг 34 мин
-
14 цаг 24 мин
-
2026-07-29
-
Уржигдар 17 цаг 51 мин
-
Өчигдөр 10 цаг 00 мин
-
Өчигдөр 10 цаг 18 мин