Монгол улсын засгийн газрын байгуулсан гэрээний хүрээнд пфайзер/бионтех вакцины ээлжит тунг хүлээн авлаа
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлж буй “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд 132,210 тун Пфайзер/БиоНТех BNT162 вакциныг 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авлаа. Дээрх төслийг НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF)-аар дамжуулан Монгол Улсад хэрэгжүүлж байна. Вакцин худалдан авах гэрээний дагуу 2021 оны 3 дугаар улиралд нийт 1,124,370 тун вакцин нийлүүлэгдэхээс өнөөдрийн байдлаар 294,840 тунг хүлээн авсан. Тус хүлээн авсан вакциныг хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүдэд хийхээс гадна, эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэж 12-17 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр үргэлжлүүлэн вакцинжуулна.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
1 цаг 2 мин
-
13 цаг 33 мин
-
17 цаг 36 мин
-
18 цаг 48 мин
-
19 цаг 53 мин
-
21 цаг 33 мин
-
Өчигдөр 09 цаг 44 мин
-
Өчигдөр 09 цаг 34 мин
-
Уржигдар 17 цаг 51 мин
-
Уржигдар 17 цаг 21 мин
-
Уржигдар 15 цаг 05 мин
-
13 цаг 33 мин
-
2026-07-29
-
Уржигдар 17 цаг 51 мин