Ц.Төмөрбаатар: Бид аугаа их Цагааны Цэгмидийн хүүхдүүд учраас ТОД мөртэй явах ёстой гэсэн сэтгэлийн тангарагтай явдаг
З.Батхуяг
"Үндэсний бахархал" нэвтрүүлэг
/
2021-08-08

Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар:Та бүхэндээ эрүүл энх, саруул сайхан амьдралыг хүсэе. Энэ зун сайхан зун болж байна. Уугуул нутаг эцэг, эхээрээ яривал аав минь Булган аймгийн Сайхан сумын хүн. Ээж минь Сүхбаатар аймгийн Дарьганга эмэгтэй. Бид эхээс долуулаа. Бусдын адил чулуугаар байлдаж тоглодог хүүхэд байлаа. Би багаасаа байлдааны дуунаас хурдан онгоцны жолооч болно гэж боддог байлаа.7-р ангиа төгсөөд Нисэхийн сургуульд явахаар болоод шалгалт өгсөн тэнцсэн. Тэгсэн тэр жил 7 биш 8-р анги төгссөн хүүхдүүдийг явуулдаг жил болж таараад тэгээд хойшлогдсон. Дараа нь циркийн дунд сургуульд явахаар болоод бас тэнцсэн. Тэгээд явах гэсэн зунаа аавын маань хамаатан Төв аймгийн Батсүмбэр суманд байсан. Тэднийд зуныг өнгөрүүлээд 8 сарын 25 гэхэд хотод очсон байх ёстой байсан сууж явсан воган маань замаасаа гараад тэндээ хоёр хоночихсон... тэгсэн хоцорсон тул орж чадаагүй 9-р ангидаа ороод 10-р ангиа төгссөн.

Намайг жүжигчин болгосон маань ээжийн минь хүсэл байсан. Ээж минь за миний хүү эгч чинь хөгжимчин аавын чинь хүсэл. Аав чинь хөтлөж аваачсан. Одоо эгч чинь хөгжимчин. Ах чинь уул уурхайн инженер хүн сургуульд явчихсан. Миний хүү 10 жилээ төгслөө аавынхаа мэргэжлийг эзэмших хүн энэ олон хүүхэд дундаас гарах хэрэгтэй байгаа. Тэгэхээр миний хүү өөрийнхөө нэг авъяасыг үзүүлэхгүй юу гээд. Тэгээд ээж минь бүртгүүлээд, шалгуулах гээд өөрөө дагуулж очсон.

 

"ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ" НЭВТРҮҮЛГИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ....

Сэтгэгдэл:
Таны IP: (44.220.184.63)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.