“Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн 2021 оны бизнес төлөвлөгөөнд компанийн эзэмшлийн хайгуулын 4 талбайд геофизикийн ажил хийж гүйцэтгэхээр тусгасан.
Геофизикийн ажлын төлөвлөгөөний дагуу өнгсөрн 7 дугаар сарын 03-ны өдрөөс Хүрэнцав /XV-021666/, Мухар Хар Толгой /XV-021667/, Довжоот /XV-021668/, Халзан /XV-021669/ хайгуулын талбайд ажлыг эхлүүлсэн юм.
Өнгөрсөн хугацаанд соронзон хайгуул, цахилгаан хайгуул болон цахилгаан хайгуулын зүсэлтийн ажлуудыг гүйцэтгэж, 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хээрийн ажлыг, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр судалгааны ажлын үр дүнгийн тайланг тус тус бүрэн гүйцэтгэж дуусгалаа.
Геофизикийн ажил гүйцэтгэгчээр “Галакси Гео Монголиа” ХХК ажилласан бөгөөд ажлын үр дүнд “Хүрэнцав”-ын алтны илрэлд гүйцэтгэсэн хайгуулын ажлаар тогтоосон алтны хүдэржилтийг голлон агуулагч бүс нь нарийвчилсан соронзон зураглалын ажил, цахилгаан хайгуулын туйлшралын үр дүнгээр эерэг үзүүлэлттэй байна.


-
2 цаг 47 мин
-
Өчигдөр 18 цаг 19 мин
-
Өчигдөр 18 цаг 13 мин
-
Өчигдөр 18 цаг 06 мин
-
Өчигдөр 17 цаг 34 мин
-
Өчигдөр 14 цаг 02 мин
-
Өчигдөр 12 цаг 33 мин
-
Өчигдөр 11 цаг 08 мин
-
Өчигдөр 09 цаг 51 мин
-
Уржигдар 17 цаг 42 мин
-
Өчигдөр 11 цаг 08 мин
-
Уржигдар 12 цаг 27 мин
-
Уржигдар 11 цаг 07 мин
-
Өчигдөр 17 цаг 34 мин
-
Уржигдар 10 цаг 15 мин
-
Өчигдөр 09 цаг 51 мин