Монгол Улсад Худалдаа, үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан хүнс, худалдааны салбарт олон жил хүчин зүтгэсэн ахмад, буурлууд болон ажлын байр, үйлдвэрлэлийг өргөжүүлж буй аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөллүүдэд хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр хүрэлцэн ирсэн зочидтойгоо холбогдох удирдлагуудын хамтаар худалдаа, үйлчилгээний салбарын энэ оны ололт, амжилт, цаг үеийн нөхцөл байдлын талаар санал бодлоо хуваалцлаа.









