Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай, мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулах тухай холбогдох материалыг 2022 оны нэгдүгээр сарын 17-нд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Нямжавын Уртнасанг Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасны дагуу Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Бат-Өлзийн Бат-Эрдэнийг Улсын Их Хуралд танилцуулах, хугацааг товлож өгөхийг хүслээ.
-
Өчигдөр 18 цаг 19 мин
-
Өчигдөр 18 цаг 13 мин
-
Өчигдөр 18 цаг 06 мин
-
Өчигдөр 17 цаг 34 мин
-
Өчигдөр 14 цаг 02 мин
-
Өчигдөр 12 цаг 33 мин
-
Өчигдөр 11 цаг 08 мин
-
Өчигдөр 09 цаг 51 мин
-
Уржигдар 17 цаг 42 мин
-
Өчигдөр 11 цаг 08 мин
-
Уржигдар 12 цаг 27 мин
-
Уржигдар 11 цаг 07 мин
-
Өчигдөр 17 цаг 34 мин
-
Уржигдар 10 цаг 15 мин
-
Өчигдөр 09 цаг 51 мин