Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг, Жи Эс Би Капитал ББСБ-ын Захирал Ч.Чинбат нар 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар тус ББСБ-ын харилцагч жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид батлан даалттай зээлд хамрагдах боломж нээгдлээ.
Зээлийн нөхцөл:
|
Зээлийн төрөл |
· Хөрөнгө оруулалтын · Эргэлтийн хөрөнгийн |
|
Зээлийн дээд хэмжээ |
80,000,000₮ |
|
Зээлийн хугацаа |
48 сар хүртэл |
|
Зээлийн хүү |
ББСБ-ын нөхцөлөөр |
|
Батлан даалтын хувь, хэмжээ |
Зээлийн 60% хэртэл /48,000,000₮-с хэтрэхгүй/ |
|
Үйлчилгээний хураамж |
50,000₮ /нэг удаа төлнө/ |
|
Батлан даалтын шимтгэл |
· 1 жил – 1% · 2 жил – 2% · 3,4 жил – 3% |
ЖДҮҮ эрхлэгчид тавигдах шаардлага:
- Жижиг дунд үйлдвэр эрхлэгч байх (Гэрчилгээ, тодорхойлолт)
- Зээл авахыг хүссэн боловч барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байх
- Монгол улсын хууль тогтоомжид нийцсэн үйл ажиллагаа эрхэлдэг байх
- Нэгээс дээш жил үйл ажиллагаа явуулсан, санхүүгийн орлоготой байх
Дэлгэрэнгүй мэдээллийг www.cgf.mn вебсайтаас орж үзэх боломжтой.
Холбоотой мэдээ
-
2025-08-11
-
2025-08-11