

Бид энэхүү арга хэмжээгээрээ дамжуулан салбартаа тэргүүлэгч, манлайлагчдыг нэг дор цуглуулан, уул уурхайн салбарыг цаашлаад улс орны эдийн засгийг хөгжүүлэх оновчтой шийдэл, боломжийг хамтдаа эрэлхийлэхийг зорилоо. Мөн оролцогч байгууллагуудад харилцан мэдээлэл, туршлагаа солилцох боломжийг олгосноор тэдний бизнесийн хамтын ажиллагаанд ч томоохон түлхэц болсон гэж найдаж байна.
