Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Хөгжлийн банкны хэрэг болон АВЛИГА, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдсон нь нотлох баримтаар тогтоогдсон нэр бүхий таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-ын даргад өргөн барьсан аж.
Тодруулбал, Хөгжлийн банкны асуудалд холбогдсон УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, С.Бямбацогт нарыг, АВЛИГЫН ХЭРГЭЭР Ё.Баатарбилэг гишүүний нэрс тус тус багтсан гэх мэдээлэл байна. Тэдний бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг УИХ-ын дарга авч хэлэлцээд халдашгүй байдлын дэд хороо хуралдаж эцсийн саналыг УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Өмнө нь Ерөнхий прокурор Л.Энх-Амгалангийн зүгээс ЖДҮ-гийн хэрэг холбогдуулан УИХ-ын гишүүн асан Л.Энхболд, Б.Батзориг, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түтгэлзүүлэх саналыг оруулж байсан юм
-
19 цаг 5 мин
-
Уржигдар 17 цаг 42 мин
-
Уржигдар 17 цаг 41 мин
-
Уржигдар 17 цаг 38 мин
-
Уржигдар 17 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 42 мин
-
Уржигдар 12 цаг 27 мин
-
Уржигдар 11 цаг 07 мин
-
Уржигдар 11 цаг 00 мин
-
Уржигдар 10 цаг 57 мин
-
Уржигдар 10 цаг 15 мин
-
Уржигдар 12 цаг 27 мин
-
Уржигдар 11 цаг 07 мин