
Өнөөдөр нээлтээ хийж байгаа Соёлын төвийн шинэ барилга нь улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан. Барилгын ажлыг “Мета менежмент” ХХК гүйцэтгэсэн бөгөөд шинэ байр нь нийт 4050 м2 талбайтай, дуу, хөгжим, бүжгийн зориулалтын стандарт хангасан бэлтгэлийн заал, номын сангийн уншигчдын танхим, номын фондны өрөө, орон нутаг судлах танхим, ажилчдын албан өрөө, үзэгчдийн танхим зэрэг нийт 15 өрөөтэй, 260 хүний суудал бүхий үзэгчдийн заал, 70 хүний суудалтай бельтажнаас бүрдсэн орчин үеийн стандартад нийцсэн барилга гэдгээрээ онцлогтой. Төв аймгийн эдийн засаг, нийгмийн бодит байдалд судалгаа дүгнэлт хийж, орон нутгийн онцлог, нөөц боломж, хөгжлийн хэрэгцээнд тулгуурласан иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, орон нутгийнхаа хөгжил дэвшлийг түргэтгэхэд чиглэсэн бодлогын баримт бичгүүдэд “Үндэсний үнэт зүйл, уламжлалт өв соёлоо дээдэлж, иргэдийг соён гэгээрүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, түүх соёлын дурсгал, урлагийн бүтээл, утга зохиолд тулгуурлан үндсэний болон орон нутгийн бахархлыг сэргээх, биет болон биет бус өвийг хадгалах, хамгаалах, өвлүүлэх арга хэмжээг зохион байгуулах, нүүдэлчин өв соёлоо хадгалж, ёс заншил, уламжлалаа түгээн дэлгэрүүлэх” зорилго, зорилтыг дэвшүүлж хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Холбоотой мэдээ
-
11 цаг 34 мин
-
Уржигдар 20 цаг 19 мин
-
Уржигдар 18 цаг 42 мин
-
Уржигдар 16 цаг 52 мин
-
Уржигдар 16 цаг 44 мин
-
Уржигдар 16 цаг 28 мин
-
Уржигдар 15 цаг 08 мин
-
Уржигдар 15 цаг 07 мин
-
Уржигдар 15 цаг 06 мин
-
Уржигдар 20 цаг 19 мин
-
Уржигдар 18 цаг 42 мин
-
Уржигдар 16 цаг 44 мин
-
Уржигдар 16 цаг 52 мин
-
Уржигдар 15 цаг 08 мин