
Үүнтэй холбогдуулан, хоршооллын хөдөлгөөнийг эрчимжүүлэх, сурталчлах, шилдэг туршлагыг дэлгэрүүлэх ажлыг улсын хэмжээнд өрнүүлэх Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаал гарсан. Энэ ажлын хүрээнд Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны зөвлөх Д.Индрая манай аймагт хоршоодын шинэчилсэн бүртгэл зохион байгуулах ажилд арга зүйн зөвлөгөө өгөхөөр ирэн ажиллаж буйгаа засаг даргад танилцуулж, энэхүү ажлын хүрээнд ямар ажлууд төлөвлөгдөж хийгдэж байгаа талаар санал солилцлоо.
Хоршооны хөгжлийг дэмжих ажлын хүрээнд тухайн аймаг, сум орон нутгийн удирдлагуудын эрх үүргийг тодорхой зааж өгсөн. Энэ дагуу аймагтаа хоршоог хөгжүүлэх тал дээр онцгойлон анхаарч ажиллахаа Засаг дарга Д.Бауыржан илэрхийллээ. Мөн хоршоодын шинэчилсэн бүртгэл хийгдсэнээр олон жилийн ченж системийг халж, жинхэнэ хоршиж ажиллаж байгаа иргэд ашгаа хүртэнэ гэдийг засаг дарга онцлов. Мөн хоршоодын шинэчилсэн бүртгэл, хоршоодод хөнгөлөлттэй зээл олгох, хоршооллын хөдөлгөөнийг дэмжих ажлын талаар иргэд мэдээлэлгүй, мэдлэг хомс. Энэ талаарх мэдээллийг олон нийтэд хүргэхийн тулд аймгийн радио, телевизэд Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны зөвлөх Д.Индраягаас тодорууллага ярилцлага өгөхийг хүсэв.
Ташрамд дурдахад: Уншигч та бүхэн хоршоодын шинэчилсэн бүртгэл хэрхэн хийлгэх, хоршоог хэрхэн хөгжүүлэх, түүний ач холбогдлын талаар мэдээллийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Жижиг дунд үйлдвэр, хөнгөн хоршоо, ахуйн үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн С.Ларагаас тодруулах боломжтой. Холбоо барих утас: 99426353
Холбоотой мэдээ
-
Уржигдар 15 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 37 мин
-
Уржигдар 15 цаг 34 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 13 цаг 10 мин
-
Уржигдар 13 цаг 06 мин
-
Уржигдар 13 цаг 00 мин
-
Уржигдар 13 цаг 00 мин
-
Уржигдар 12 цаг 57 мин
-
2025-05-14