
Үүний дагуу Хүн бүрт тэгш эрх, тэгш боломжийг бий болгохын төлөө жендэрт суурилсан хөгжлийн бодлогыг тодорхойлж, жендэрийн эрх тэгш байдлыг хангахад Төрийн алба, төрийн албан хаагчид үлгэрлэн манлайлах зайлшгүй хэрэгцээ, шаардлагатай байгаа Тэгвэл Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг сурталчлах, хэрэгжилтийг хангах, төрийн албан хаагчдын жендэрийн талаарх хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх, харилцан туршлага судлах, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Баянгол дүүргийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар хороо, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс “Тэгш эрх-оролцоо” сэдэвт мэтгэлцээний тэмцээнийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа.
Дүүргийн хэмжээнд анх удаа зохион байгуулж буй дээрх тэмцээнд Баянгол дүүргийн төрийн болон төрийн өмчит 20 байгууллагын 40 албан хаагч оролцож жендэрийн эрх тэгш байдал, хүний эрх, хүүхдийн эрх, жендэрт суурилсан хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалттай холбоотой тодорхой шийдлүүдийн хүрээнд мэтгэлцэж, оюун санаагаа уралдуулж хорооны Зохион байгуулагчдын баг-Тэргүүн байр, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн баг-Дэд байр, Усан спорт, сургалтын төвийн баг-Гутгаар байр, Баянгол Шинэ өргөө ААТҮГ-ын баг-Тусгай байранд тус тус шалгарлаа.Ташрамд дурдахад манай улс 1924 оны үндсэн хуулиараа Ази тивд анх удаа эмэгтэй, эрэгтэй хүн адил тэгш эрхтэй гэж зарлаж, байсан бөгөөд 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг Улсын Их хурлаар баталж байсан.
Холбоотой мэдээ
-
Өчигдөр 15 цаг 40 мин
-
Өчигдөр 15 цаг 37 мин
-
Өчигдөр 15 цаг 34 мин
-
Өчигдөр 15 цаг 09 мин
-
Өчигдөр 13 цаг 10 мин
-
Өчигдөр 13 цаг 06 мин
-
Өчигдөр 13 цаг 00 мин
-
Өчигдөр 12 цаг 57 мин
-
Уржигдар 21 цаг 57 мин
-
Уржигдар 20 цаг 01 мин
-
Уржигдар 19 цаг 58 мин
-
Уржигдар 14 цаг 24 мин
-
Уржигдар 14 цаг 22 мин
-
Уржигдар 14 цаг 21 мин
-
Уржигдар 13 цаг 34 мин
-
Уржигдар 10 цаг 59 мин
-
Уржигдар 21 цаг 57 мин
-
2025-05-14
-
Уржигдар 13 цаг 34 мин