
Өнөөдөр буюу 04-р сарын 29-ний өдөр төрийн байгууллагын удирдлага, IT инженер, мэдээллийн технологийн ажилтнууд “Цахим үндэстэн –Дижитал аймаг”, “Тогтвортой хөгжил- технологийн шийдэл, ач холбогдол”, “Дижитал орчинд ажиллах, чадварлаг хүмүүсийг бэлтгэх сургах боломжууд” сэдвээр сургалтад хамрагдаж цахим шилжилтийг хаанаас эхлэх болон олон улсын туршлагын талаар мэдээлэл авч байна.
Үдээс хойш төрийн байгууллагын нийт алба хаагчид байгууллагын дотоод үйл ажиллагааны цахимжилт, цахим ажилтан болон мэдээллийн аюулгүй байдал сэдвээр сургалтад хамрагдана.
Харин маргааш буюу 04-р сарын 30-ны өдөр нь ЕБС-ийн сурагчид "Мэдээлэл технологийн салбарын онцлог - ялгаанууд", "Цахим халдлага, түүнээс сэргийлэх аргууд", "Ирээдүйд үнэтэй мэргэжилтнүүд" сэдвээр тус тус 2 удаа үнэтэй өгөөжтэй мэдээллийг авах юм.
“Дижитал Баянхонгор” арга хэмжээний хүрээнд
Орон нутгийн иргэд болон төрийн албан хаагчдад мэдээллийн технологийн ур чадвар олгох, Цахим жишиг аймаг болоход мэргэжил арга зүйн зөвлөмжийг өгөх, Төрийн цахим үйлчилгээг иргэдэд таниулах сургалт мэдээллүүд дээрх цагийн хуваарийн дагуу ХДТ-т явагдаж байгаа тул та бүхнийг чиглэл тус бүрээр өргөнөөр оролцохыг урьж байна.
Холбоотой мэдээ
-
Өчигдөр 15 цаг 40 мин
-
Өчигдөр 15 цаг 37 мин
-
Өчигдөр 15 цаг 34 мин
-
Өчигдөр 15 цаг 09 мин
-
Өчигдөр 13 цаг 10 мин
-
Өчигдөр 13 цаг 06 мин
-
Өчигдөр 13 цаг 00 мин
-
Өчигдөр 12 цаг 57 мин
-
Уржигдар 21 цаг 57 мин
-
Уржигдар 20 цаг 01 мин
-
Уржигдар 19 цаг 58 мин
-
Уржигдар 14 цаг 24 мин
-
Уржигдар 14 цаг 22 мин
-
Уржигдар 14 цаг 21 мин
-
Уржигдар 13 цаг 34 мин
-
Уржигдар 10 цаг 59 мин
-
Уржигдар 21 цаг 57 мин
-
2025-05-14
-
Уржигдар 13 цаг 34 мин