УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн тодотголын хууль болон дагалдах хуулиудын эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр "Төсвийн хэмнэлтийн тухай хууль"-н хэлэлцүүлгийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Энэ хуулийг Засгийн газрын саналаар дэмжих зайлшгүй шаардлагатай гэж үзээд УИХ-руу оруулсан. Өөрчлөлт өвдөлт өгнө. Мэдээж заримд нь хэцүү байгаа!! Агентлагийн дэд дарга нар, төрийн өмчит компанийн орлогч дарга нар УИХ-ын гишүүдэд ханддагаа болиорой. Ерөнхий сайдын хувьд энэ саналаас ухрахгүй. Машин дээр ч гэсэн адил. Тэр машинтай байна, би жолоочтой, жолоочгүй гэсэн хандлагаа өөрчилмөөр байна. Тэгш зарчмын дагуу реформоо хийх нь зүйтэй. Үнэхээр болохгүй байвал цаашид хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болно" гэлээ.
-
Өчигдөр 10 цаг 55 мин
-
Өчигдөр 10 цаг 15 мин
-
Өчигдөр 09 цаг 30 мин
-
Өчигдөр 09 цаг 22 мин
-
2026-07-29