УУРХАЙЧИД БҮЖГЭЭР ХҮРЭЛ, ШАТРААР МӨНГӨН МЕДАЛИЙН БОЛЗОЛ ХАНГАЛАА

Багануур дүүргийн Засаг даргын нэрэмжит “Хөдөлгөөн- Эрүүл мэнд” сэдэвт биеийн тамир спортын VIII наадмын бүжиг, шатрын төрлүүд 2022.04.16-ны өдөр болж өндөрлөлөө. Бүжгийн тэмцээнд хамтлаг болон оролцсон уурхайчид ХҮРЭЛ медалийн болзол хангасан бол шатрын тэмцээнд компаниа төлөөлөн оролцсон ҮАМХ-ийн жолооч М.Мижиддорж эрэгтэйчүүдийн ангилалд 4-р байранд шалгарлаа. Харин эмэгтэйчүүдийн ангилалд оролцсон ТехноБХ-ийн экологич инженер О.Мөнхтуяа 2-р байранд шалгарч МӨНГӨН медалийн болзол хангав. Эх уурхайнхаа их ажлын хажуугаар бэлтгэлээ хангаж оролцсон төрөл бүхэндээ амжилт гаргаж байгаа уурхайчдадаа баяр хүргэж талархал илэрхийлье.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.3)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
11 цаг 30 мин