“ХАБ ЭВ НЭГДЭЛ”-III спортын наадамд Багануур ХК-ийн баг амжилттай оролцоод ирлээ.Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнуудын дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “ЭВ НЭГДЭЛ” спортын наадам энэ сарын 23,24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Хавай спорт центрт болж өндөрлөлөө. Сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, дартс, даам гэсэн 5 төрөлт тэмцээнд 21 байгууллага аж ахуйн нэгжийн ХАБ-ын ажилтнууд оролцжээ. Багануур ХК-с хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа хариуцан ажилладаг 9 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож сагсан бөмбөгийн төрөлд мөнгөн медаль, дартсын төрөлд хүрэл медаль хүртсэн амжилттай ирлээ. Энэ жилийн тэмцээнийг- БАЯН ХҮРЭЭ СУРГАЛТЫН ТӨВ- ОЛОЛТ АМЖИЛТ СУРГАЛТЫН ТӨВ- ОЛОЛТ АМЖИЛТЫН ТҮЛХҮҮР СУРГАЛТЫН ТӨВ- ХАБ АКАДЕМИ СУРГАЛТЫН ТӨВ- МИЗАР ЭНД АЛКОР ХХК хамтран зохион байгуулсан байна. “Эв нэгдэл”-III спортын наадамд амжилттай оролцсон уурхайчдадаа баяр хүргэе.


-
19 цаг 6 мин
-
Уржигдар 17 цаг 42 мин
-
Уржигдар 17 цаг 41 мин
-
Уржигдар 17 цаг 38 мин
-
Уржигдар 17 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 42 мин
-
Уржигдар 12 цаг 27 мин
-
Уржигдар 11 цаг 07 мин
-
Уржигдар 11 цаг 00 мин
-
Уржигдар 10 цаг 57 мин
-
Уржигдар 10 цаг 15 мин
-
Уржигдар 12 цаг 27 мин
-
Уржигдар 11 цаг 07 мин