
Мөн бүтцийн нэгжүүд стандарт шаардлагад хэр нийцэж байна, хэр сайжруулах ажлууд байгааг тогтоож цаашид хийх ажлаа төлөвлөх ажээ. ЗХНБГ-ын Тэргүүлэх мэргэжилтэн Б.Болор-Эрдэнэ: “Энэ оны 11 сар хүртэл үйлдвэрийн бүх цех, нэгжүүдэд дотоод аудит хийхээр төлөвлөсөн. Монгол Улсын хэмжээнд Монос групп ISO 30400 цогц стандартыг үйл ажиллагаандаа анх нэвтрүүлж батламж авсан байдаг. Харин Эрдэнэт үйлдвэр уул уурхайн салбарт төдийгүй Төрийн өмчит үйлдвэрийн газраас анх удаа ISO 30400 цогц стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Аливаа байгууллагын үйл ажиллагаа тогтсон стандартын дагуу явагдах ёстой. Стандартын ойлголт урд нь зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэл дээр яригдаж байсан. Өнөөдөр менежментийн тогтолцоо буюу удирдлагын түвшинд хүртэл стандарт байх ёстойг дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр Хүний нөөцийн багц стандарт бол залуу стандарт. Энэхүү жишиг стандартыг дэлхийн тэргүүлэх орнууд 2016 онд баталж мөрдөн ажиллаж байгаа. Уг стандартыг манай улс 2018 онд баталгаажуулж авсан. Эрдэнэт үйлдвэр Хүний нөөцийн 13 аудитор бэлтгэсэн. Энэ бүрэлдэхүүнээр ажиллаж байна. Өнгөрсөн онд Хүний нөөцийн багц стандарт нэвтрүүлэх дөрвөн сарын үйл ажиллагаандаа зөвлөх үйлчилгээ авсан. Бүх цех нэгжийн Хүний нөөцийн ажилтнуудыг M-1, 2, 3 сургалтад хамруулсан. М-3 дотоод аудитын сургалтаар 13 хүний нөөц бэлтгэгдэж гарсан байгаа. Эдгээр хүмүүс дотоод аудит хийгээд явж байна” гэв.
Холбоотой мэдээ
-
Уржигдар 19 цаг 16 мин
-
Уржигдар 19 цаг 12 мин
-
Уржигдар 19 цаг 00 мин
-
Уржигдар 18 цаг 53 мин
-
Уржигдар 18 цаг 50 мин
-
Уржигдар 18 цаг 48 мин
-
Уржигдар 17 цаг 43 мин
-
Уржигдар 16 цаг 55 мин
-
Уржигдар 16 цаг 53 мин
-
Уржигдар 16 цаг 48 мин
-
Уржигдар 15 цаг 59 мин
-
Уржигдар 15 цаг 45 мин
-
Уржигдар 09 цаг 22 мин
-
2025-05-08
-
Уржигдар 15 цаг 45 мин
-
Уржигдар 16 цаг 55 мин